Tuesday, May 27, 2014

Tuesday, May 20, 2014

Цэрэг татлага

Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн" гэж, тус зүйлийн 2 дахь заалтад "Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно" гэж тус тус заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн болохыг хуульчлан баталгаажуулсан байдаг. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэрээс нь үл хамааран цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албыг сайн дураар хаалгах журмаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангадаг. Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг аймаг, нийслэл /дүүрэг/-д зохион байгуулан явуулж байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн "эх орноо хамгаалах" үндсэн үүргээ хугацаат цэргийн алба хаах болон цэргийн албыг дүйцүүлэн хаах гэсэн 2 хэлбэрээр хэрэгжүүлж байна. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба нь байлдагч, түрүүчийн болон гэрээт цэргийн албанаас бүрдэх ба цэргийн дүйцүүлэх албыг иргэд биеэр хаах, эсвэл мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болдог.

монгол цэргийн жавхаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ хамтран зохион байгуулсан Улаанбаатар цэргийн хүрээний тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны аваргууд өнгөрөгч амралтын өдрүүдэд тодорлоо. Монгол цэргийн жавхааг гайхуулсан жагсаал болсныг Чингисийн талбайгаас үзэж сонирхсон билээ. Гэтэл тоон дотор үсэг цохиж явна уу гэдэг шиг Монгол цэргийн сүр жавхааг илэрхийлсэн өнөөх тэмцээн дундуур нь Монгол цэргүүд “Ганнам стайл” бүжиглэх нь тэр ээ. Хэдий дэлхий нийтэд түгсэн дуу гэлээ ч Монгол цэргийн жавхаа “Ганнам стайл”-аар илэрхийлэгдэнэ гэж үү?

монгол цэрэг дэлхийн цэрэг болжээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 10 жилийн тэртээ буюу 2002 онд манай улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад цэргийн ажиглагчийн багаа илгээснээс хойш өнөөг хүртэл 10 гаруй оронд 6 мянга орчим цэрэг эрсээ энхийг дэмжих ажиллагаанд оролцуулаад байна. Манай цэргүүд мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэж байгаа байдлаараа олон улсын бусад цэргийн албан хаагчдад үлгэр дууриал болсоор байгааг НҮБ, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч улс орнууд өндрөөр үнэлдэг юм. Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард тогтоол гарган Энхийг сахиулагчдын олон улсын өдөр буюу жил бүрийн 5дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Цэнхэр дуулгатны эгнээнд багтан даян дэлхийн энх тайван амьдралын төлөө хувь нэмрээ оруулан, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан, яваа цэрэг эрс энэ өдөр Соёлын төв өргөөнөө ойн баярын хурлаа хийж байна. Баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ цэрэг эрсээ энхийг дэмжих ажиллагаанд илгээн оролцуулах анхны амаргүй бөгөөд зоримог шийдвэрийг Монгол Ардын нам Засгийн эрх барьж байх үедээ гаргасан гэдгийг онцоллоо. Энэ дагуу монгол цэрэг эрс дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөнтэй улс орнуудад энх амгалан тогтоох, сэргээн босгож хөгжүүлэхээр эрсдэл нүүрлэсэн, амаргүй нөхцөлд хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэв. Гэхдээ энэ бол түүхэн гавьяа, өгүүлшгүй буян, ариун сайхан үйл хэрэг төдийгүй төр улсын нэр нүүр гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн тодотгосон байна. Дэлхийн хаана ч очсон монгол цэргийн өндөр ур чадвар, эр зориг, дадлага туршлага, дайчин эрэмгий чанар, сахилга батыг шагшин магтаж, хамт үүрэг гүйцэтгэхэд итгэлтэй дотно анд нөхөр болохыг, ямар ч хүнд үүргийг нэр төртэй гүйцэтгэж чаддагийг ярихыг сонсоод Цэнхэр дуулгатнуудаараа чин сэтгэлээсээ бахархдаг гэдгээ Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Мөн тэрээр Монголын Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахад дэмжлэг үзүүлсэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа хамтын ажиллагаатай улс орон, олон улсын байгууллагуудаас гадна энхийг сахиулагчдынхаа гэр бүлийнхэнд ойн баярын мэнд хүргэв.

Sunday, May 11, 2014

Монгол Улсын Зэвсэгт хүчин

Байгуулагдсан: 1921 Нисэх хүчний нислэгийн цаг: 1-3(Нислэг нь тун хязгаарлагдмал цагтай) Удирдлага: Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Батлан хамгаалахын сайд: Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Дарга: Цэрэндэжидийн Бямбажав Цэргийн нас: 18 Хугацаат цэргийн алба: тийм Цэргийн алба хаах нас: эрэгтэй (8-498)эмэгтэй (18-49) Цэргийн албанд тэнцэх: эрэгтэй нас (18-49), эмэгтэй (18-49) Цэргийн жинхэнэ алба хаагчид 11,000 орчим (2012)